Тайландын Бангкок хотноо BMAT (Barcelona Music and Audio Technologies) байгууллагаас зохион байгуулсан ATLAS системийн сургалт
Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (Moscap)
2025 оны 6 дугаар сарын 18–20-ний өдрүүдэд MOSCAP нь Тайландын Бангкок хотноо BMAT (Barcelona Music and Audio Technologies) байгууллагаас зохион байгуулсан ATLAS системийн сургалтанд оролцсон билээ. https://www.bmat.com/cmo/
CISAC ба IFPI ийн олон улсын стандартад нийцсэн, IPI ба ISWC, ISRC датабаазтай харилцан уялдсан ATLAS Lite зохиогчийн эрхийн удирдлагын систем нь E2E систем бөгөөд бүтээлийн ба зохиогчийн бүртгэлийг бүтээл ашиглалтын тайлан мэдээлэлтэй тулган боловсруулж, өгөгдлийг тааруулан дүн шинжилгээ хийж, нийгэмлэгийн тогтоосон тариф, хуваарилалтын дүрмийн дагуу гишүүдэд зохих төлбөрийг автоматаар хуваарилж, гишүүдэд тайланг харуулдаг, аудитын хяналтыг дэмждэг цогц платформ юм .
Atlas Lite системийг Монголын Moscap – Mongolian Music Copyright Society ASEAN орнуудын хамтын удирдлагын байгууллагууд (CMO): FILSCAP (Филиппин), WAMI (Индонез), MCT (Тайланд), Макаогийн Хөгжмийн зохиолч, Зохиолч, нийтлэгчдийн Холбоо (Макао), Лаосын Хөгжмийн Зохиогчийн Эрхийн газар (Лаос), Бразил Португаль улсууд хэрэглэж байна.
3 өдрийн сургалтын хүрээнд хөгжмийн бүтээлийн бүртгэл, ашиглалтын төлбөрийн хуваарилалтыг автоматжуулах, үүлэн технологид суурилсан ATLAS системийг танилцуулж, бүртгэл ба ашиглалтын тайлангийн өгөгдлийг тааруулах нийцлийг оновчтой болгох, төлбөр тайлан тооцооллын нарийвчлалыг сайжруулах, хил дамнасан хөгжмийн ашиглалтыг хянах боломжийн талаар дэлгэрэнгүй сургалт явууллаа. Энэхүү сургалтад хамрагдсанаар MOSCAP нь ATLAS системийн талаарх техникийн мэдлэгээ гүнзгийрүүлж, АТЛАС нь гишүүдэд ногдох бүтээлийн төлбөрийг шударга байдлаар хуваарилахад хэрхэн хувь нэмэр оруулж болох талаар ойлголт, туршлага хуримтлууллаа. Мөн сургалтын үеэр Ази номхон далайн бүсийн хөгжмийн нийгэмлэгүүд бахөгжмийн бизнесийн салбарт технологи нэвтрүүлж буй IT компаниудтай харилцаа холбоо тогтоож, үйл ажиллагааны шилдэг туршлагыг судлав.
MOSCAP нь хөгжмийн салбарын хөгжилд нэмэр тус болох шинэ технологи инновацийг Монголд нэвтрүүлэхэд тууштай ажиллах болно

MOSCAP нь 2025 оны 4 дүгээр сарын 22–23-ны өдрүүдэд Филиппин Улсын Манила хотод зохион байгуулагдсан Зохиогч, хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн олон улсын холбоо (CISAC)-ны Ази, Номхон далайн бүсийн хорооны хуралдаанд оролцсон. Энэхүү уулзалт нь Ази, Номхон далайн бүсийн хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллагуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх,туршлага судлах, мөн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй орчинд зохиогчдийн эрхийн хамгаалалтыг сайжруулах чиглэлээр нийгэмлэгүүд байр сууриа нэгтгэн хамтран ажиллагааны стратегиа ярилцах үнэтэй боломж байлаа.
MOSCAP энэ хурлын үеэр Meta company TikTok Pte.Ltd компаниудтай уулзаж, FB, IG, Whatsapp, TikTok CapCut платформын лицензийн гэрээг 2028 он хүртэл байгууллаа.Тус хурал нь Филиппиний Хөгжмийн зохиолч, зохиогч, нийтлэгчдийн нийгэмлэг (FILSCAP)-ийн 60 жилийн ойн баяртай давхцан зохион байгуулагдсан ба FILSCAP нь MOSCAP ийн ментор болж, Атлас эрхийн удирдлагын системийг хэрэглэхэд зөвлөгөө өгч байна.
Хурлын үеэр хиймэл оюун ухаан (AI)-тай холбоотой хууль төрийн бодлогод нөлөөлөх лобби ажиллагаа, AI-аар бүтээсэн бүтээлийг бүртгэхтэй холбоотой хүндрэлүүд зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Мөн CISAC ийн хөгжмийн зохиогч ба бүтээлийн олон улсын нэгдсэн дата бүртгэлийн CIS-Net 2.0 системийн хөгжлийн талаарх шинэ мэдээлэл, Олон улсын хөгжмийн бүтээлийн стандарт код (ISWC)-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийгдлээ. Үүнээс гадна гишүүн байгууллагууд жилийн тайлан мэдээллээ хуваалцаж, тулгамдаж буй сорилтуудаа онцлон, шилдэг туршлагаа солилцсон нь бүс нутгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, зохиогч, бүтээлчдийн эрх ашигт тууштай зогсох нийтлэг зорилгоо батлан харуулла