Монголын зохиогчдын нийгэмлэг

БҮТЭЭЛ
ХЭРЭГЛЭГЧ

Хөгжмийг хуулийн дагуу ашиглаарай. Лиценз авснаар таны бизнес хамгаалагдана.

Зохиогчийн эрх

ЯАГААД ЛИЦЕНЗ
ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хөгжим бол зохиогчийн оюуны өмч. Бизнестээ хөгжим ашигладаг бол Монгол Улсын хуулийн дагуу лиценз авах үүрэгтэй. MOSCAP лицензжүүлэх үйл ажиллагааг хялбар, хурдан болгодог.

Лиценз авах
70%
Хэрэглэгчид хөгжим тоглодог газруудад илүү их цаг өнгөрүүлдэг
60%
Хөгжим тоглодог дэлгүүрүүдэд худалдан авалт нэмэгддэг
Түгээмэл асуултууд

НИЙТЛЭГ АСУУЛТУУД

Бизнесийн орчинд арын дэвсгэр хөгжим нь уур амьсгал бүрдүүлэх, хэрэглэгчийн сэтгэл зүйд шууд нөлөөлдөг маркетингийн хүчтэй хэрэгсэл байдаг. Хөгжим тоглуулах нь хэрэглэгчийг удаан байлгаж, борлуулалтын өсөлтөд 10–25% шууд нөлөөлдөг. Иймд зохиогчийн эрх эзэмшигчдэд роялти төлөх нь хууль ёсны үүрэг юм.

Тийм. Mmusic, Sonsy, Spotify, Apple Music гэх мэт платформд бүртгүүлэхэд та зөвхөн хувийн хэрэглээний эрх авдаг — гэртээ, гар утаснаасаа эсвэл машиндаа сонсох эрхтэй. Харин нийтийн үйлчилгээний газарт тоглуулах эрх эдгээр платформын сарын хураамжид багтаагүй тул тусдаа лицензийн төлбөр шаардлагатай.

Дэлхийн болон монголын бүх хөгжмийн урын санг хямд үнээр хууль ёсоор ашиглах боломжтой. MOSCAP лиценз эзэмшигчээс цуглуулсан орлогын 80%-г зохиогчдод хуваарилдаг. Мөн зохиогчийн эрхийн хуулийн зөрчлөөс хамгаалагдаж, торгуулийн эрсдэлгүй болно.

Бизнесийн төрлөө сонгоод тохирох PDF маягтыг татаж авна уу. Маягтыг бөглөөд licensing@moscap.mn-д илгээнэ. Манай баг 3–5 ажлын өдөрт нэхэмжлэл болон QPay QR илгээнэ.

Лицензжүүлэх үйл явц

ЯАЖ ЛИЦЕНЗ
АВАХ ВЭ?

Доорх 5 алхмыг дагаж лицензээ авна уу.

1

Маягт бөглөх

Бизнесийн төрлөө сонгоод онлайн хүсэлтийн формыг бөглөж илгээнэ

2

Гэрээ хийх

Бүтээл ашиглах гэрээг татан авч бөглөөд, гарын үсэг зурж, тамгаа даран баталгаажуулна

3

Гэрээг илгээх

Баталгаажуулсан гэрээгээ сканнердаж licensing@moscap.mn-д илгээнэ

4

Төлбөр төлөх

Манай баг гэрээ болон хүсэлтийг хянаж, төлбөрийн нэхэмжлэл имэйлээр илгээнэ

5

Бүтээл ашиглах лиценз

Төлбөр баталгаажсаны дараа бүтээл ашиглах лиценз имэйлээр ирнэ

Лицензийн төрөл

БИЗНЕСИЙН ТӨРЛӨӨ
СОНГОНО УУ

Тухайн төрөлд харгалзах хүсэлтийн формыг бөглөж, бидэнд илгээнэ үү!

Хүсэлт амжилттай илгээгдсэний дараа гэрээ татаж авах линк гарч ирэх бөгөөд таны оруулсан имэйл хаягаар мөн бүтээл ашиглах гэрээний файл очих болно.

Таны бизнесийн төрөл дээрх жагсаалтад байхгүй бол бидэнтэй холбоо барина уу.

Холбоо барих

ЛИЦЕНЗ АВАХАД
ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Манай баг таны асуултад хариулахад бэлэн байна. Бидэнтэй холбогдоно уу.

10+ Лицензийн төрөл
500+ Лицензтэй байгууллага
3-5 Ажлын өдөрт шийдвэрлэнэ

Лиценз хүсэх