БИДНИЙ
ТУХАЙ
Дуу хөгжим бүтээгчдийн эрхийг хамгаалж, роялти хуваарилдаг ашгийн төлөө бус байгууллага
MOSCAP гэж юу вэ?
Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (Mongolian Society of Composers, Authors and Publishers) нь хөгжмийн бүтээлийн зохиогчийн амины ба эд хөрөнгийн онцгой эрхийг төлөөлөн хэрэгжүүлэхээр 2011 онд байгуулагдсан хамтын удирдлагын тогтолцоотой гишүүддээ үйлчилдэг ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм.
Монгол улсын Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу 2011 оноос Оюуны өмчийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулж гишүүдийнхээ эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байна.
Эрхэм зорилго
Дуу хөгжим бүтээгчдийн олонхыг эгнээндээ нэгтгэсэн, ил тод, хариуцлагатай, сайн засаглалтай байгууллага болж, Монголын хөгжмийн урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах.
- Зах зээл, технологийн хөгжлийн өөрчлөлтөд тасралтгүй дасан зохицож, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх
- Дуу хөгжим бүтээгчдэд ээлтэй хууль эрхзүйн орчныг бий болгохын тулд зохиогчдын дуу хоолойг төр засагт хүргэх
- Хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийг дээдлэн хүндэтгэх соёлыг нийгэмд төлөвшүүлэх
Үндсэн чиглэлүүд
Эрх хамгаалал
Зохиогчдын амины ба бүтээл ашиглах эд хөрөнгийн онцгой эрхийг Монгол улсад болон гадаадад хууль ёсоор төлөөлж, хамгаалах
Лиценз олгох
Хэрэглэгчдэд хууль ёсны дагуу зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгээр хөгжмийн бүтээлийг ашиглах боломж олгох
Роялти хуваарилалт
Хөгжим ашиглалтын төрөл бүрээс гишүүдийн баталсан тарифын дагуу төлбөр цуглуулж, шударгаар хуваарилах
Мэдлэг дэлгэрүүлэх
Хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийн талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, сургалт хийх
Удирдах зөвлөл
Тогтохын Сэр-Од
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч · Доресаунд продакшн ХХК
Удирдах зөвлөлийн гишүүд
Орлогч гишүүд
Хяналтын зөвлөлийн гишүүд
Олон улсын хамтын ажиллагаа
2012 оноос CISAC-ийн ажиглагч гишүүн болж, Ази, Номхон далайн бүсэд харъяалагдан үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн 22 орны хамтын удирдлагын байгууллагатай харилцан төлөөлөх гэрээ байгуулан ажиллаж байна.
Эрх шилжих үйл явц
Энэхүү гэрээг байгуулснаар АНУ-ын уран бүтээлчийн дуу Монголд тоглогдоход дотоодын байгууллага нь тухайн дууны роялти төлбөрийг хэрэглэгчдээс цуглуулах хууль ёсны эрхтэй болдог.
Роялти дамжуулах
Дотоодын байгууллага цуглуулсан роялти төлбөрөөс үйл ажиллагааны шимтгэлээ суутгаад, үлдсэн мөнгийг гэрээт гадаад нийгэмлэг рүү шилжүүлж, тэдгээр нь цааш өөрийн гишүүн уран бүтээлчиддээ олгодог.
Дотоодын уран бүтээлчдэд гарах ашиг тус
Гэрээний ачаар дотоодын уран бүтээлчдийн дуу гадаад улсад тоглогдох, стриймингээр цацагдах үед тухайн улсын ах дүү нийгэмлэг роялтийг нь хураан авч, дотоодын байгууллагаар дамжуулан манай уран бүтээлчид орлого болгон ирүүлдэг.