Монголын зохиогчдын нийгэмлэг

ТҮГЭЭМЭЛ
АСУУЛТУУД

Зохиогчийн эрх, роялти хуваарилалт, лицензийн талаарх нийтлэг асуулт, хариултууд

Зохиогчийн эрх

Зохиогчийн эрх (copyright) гэдэг нь утга зохиол, дүрслэх урлаг, тайзны урлаг, кино дэлгэцийн урлаг, хөгжмийн урлагийн болон шинжлэх ухааны бүтээл туурвисан хүнд хуулиар олгогддог эрх юм. Зохиогч бүтээлийнхээ хувьд амины эрх болон эд хөрөнгийн онцгой эрх эдэлнэ.

Зохиогчийн эрхийн бүтээлийг хуулбарлах, нийтэд тоглуулах, дамжуулах, түгээх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх зэргийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр бусад хүн хийж болохгүй. Зохиогчийн эрх бүтээл туурвисан даруйд автоматаар үүсдэг — бүртгүүлэх албагүй.

Зохиогчийн эрхийн хамгаалалт нь таны хөгжмийг бодит хэлбэрт оруулж туурвисан тэр мөчөөс эхлэн үүсдэг. Хамгаалалт авахын тулд оюуны өмчийн газарт бүртгүүлэх зэрэг ямар нэгэн албан ёсны гэрчилгээ авах шаардлагагүй.

Харин та хамтын удирдлагын байгууллагын гишүүнчлэлд элсэж, бүтээлээ MOSCAP-д бүртгүүлж зохиогчийн IPI дугаар, бүтээлийн ISWC код авах шаардлагатай.

Хөгжмийн зохиол болон дууны үг нь тоглолтын эрхийн шимтгэл (performance royalty), механик эрхийн шимтгэл (mechanical royalty) болон бусад орлого үүсгэдэг бүтээл юм.

Та өөрийн хөгжимдөө онцгой эрх эдэлдэг бөгөөд энэ эрх нь таны хөгжмийг олон нийтэд тоглуулах, эфирт өргөн нэвтрүүлэх, онлайнаар стриминг хийх зэргээр хэрэглэгч хэрхэн ашиглахыг та хянаж удирдах боломжийг олгодог.

MOSCAP

MOSCAP хөгжмийн үгтэй, үггүй бүтээлийн зохиогчийн амины эрх, эд хөрөнгийн онцгой эрхийг төлөөлдөг:

Нийтийн гүйцэтгэлийн эрх — нийтэд тоглох, дамжуулах, нийтийн хүртээл болгох (Public Performance Rights)

Механик эрх — хуулбарлах, нийтэд түгээх, нийтлэх (Reproduction Rights)

MOSCAP дараах эрхүүдийг төлөөлөхгүй: үүсмэл бүтээл бүтээх зөвшөөрөл, синхрон эрх, фонограмын мастер эрх, гүйцэтгэх уран бүтээлчийн эрх.

Та өөрийн зохиосон бүх бүтээлээ нийгэмлэгт мэдүүлж, гишүүнээр бүртгүүлэх хэрэгтэй. Нийгэмлэг нь лиценз эзэмшигчээс гишүүдийн бүтээл ашигласны төлбөрийг цуглуулж, цуглуулсан орлогын 75–85%-г гишүүддээ хуваарилдаг.

Роялти хуваарилалтын давтамж:

• Амьд тоглолт — улиралд 1 удаа
• Өргөн нэвтрүүлэг — жилд 1 удаа (эхний улиралд)
• Дижитал хэрэглээ — жилд 2 удаа
• Нийтийн үйлчилгээний газар — жилд 1 удаа
• Гадаадын орлого — жилд 1 удаа

Лиценз

Эдгээр платформ нь контентыг зөвхөн хувийн хэрэглээнд — гэртээ, оффистоо ашиглах эрхийг танд олгодог.

Харин MOSCAP-ийн лиценз нь эдгээр платформд буй хөгжмийг та олон нийтийн газар тоглуулах эрхийг олгодог бөгөөд төлбөрийн хэмжээ нь бизнесийн төрлөөс хамаарч харилцан адилгүй байдаг.

Бизнесийн төрлөө сонгоод тохирох PDF маягтыг татаж авна уу. Маягтыг бөглөөд info@moscap.mn-д илгээнэ. Манай баг 3–5 ажлын өдөрт нэхэмжлэл болон QPay QR илгээнэ. Төлбөр баталгаажсаны дараа PDF лиценз имэйлээр ирнэ.

Гишүүнчлэл үнэгүй. Бүртгүүлэх маягтыг бөглөж, иргэний үнэмлэх болон банкны дансны мэдээллийг хавсаргаад илгээнэ үү. Манай баг 3–5 ажлын өдөрт хянаж, батлагдсан тухай мэдэгдэл илгээнэ. Гишүүнээр элссэний дараа гишүүний хэсгээр нэвтэрч бүтээлээ бүртгүүлнэ.

Холбоо барих: info@moscap.mn | Лиценз: licensing@moscap.mn