БҮТЭЭЛ
ХЭРЭГЛЭГЧ
Хөгжмийг хуулийн дагуу ашиглаарай. Лиценз авснаар таны бизнес хамгаалагдана.
ЯАГААД ЛИЦЕНЗ
ХЭРЭГТЭЙ ВЭ?
Хөгжим бол зохиогчийн оюуны өмч. Бизнестээ хөгжим ашигладаг бол Монгол Улсын хуулийн дагуу лиценз авах үүрэгтэй. MOSCAP лицензжүүлэх үйл ажиллагааг хялбар, хурдан болгодог.
Лиценз авахНИЙТЛЭГ АСУУЛТУУД
Бизнесийн орчинд арын дэвсгэр хөгжим нь уур амьсгал бүрдүүлэх, хэрэглэгчийн сэтгэл зүйд шууд нөлөөлдөг маркетингийн хүчтэй хэрэгсэл байдаг. Хөгжим тоглуулах нь хэрэглэгчийг удаан байлгаж, борлуулалтын өсөлтөд 10–25% шууд нөлөөлдөг. Иймд зохиогчийн эрх эзэмшигчдэд роялти төлөх нь хууль ёсны үүрэг юм.
Тийм. Mmusic, Sonsy, Spotify, Apple Music гэх мэт платформд бүртгүүлэхэд та зөвхөн хувийн хэрэглээний эрх авдаг — гэртээ, гар утаснаасаа эсвэл машиндаа сонсох эрхтэй. Харин нийтийн үйлчилгээний газарт тоглуулах эрх эдгээр платформын сарын хураамжид багтаагүй тул тусдаа лицензийн төлбөр шаардлагатай.
Дэлхийн болон монголын бүх хөгжмийн урын санг хямд үнээр хууль ёсоор ашиглах боломжтой. MOSCAP лиценз эзэмшигчээс цуглуулсан орлогын 80%-г зохиогчдод хуваарилдаг. Мөн зохиогчийн эрхийн хуулийн зөрчлөөс хамгаалагдаж, торгуулийн эрсдэлгүй болно.
Бизнесийн төрлөө сонгоод тохирох PDF маягтыг татаж авна уу. Маягтыг бөглөөд info@moscap.mn-д илгээнэ. Манай баг 3–5 ажлын өдөрт нэхэмжлэл болон QPay QR илгээнэ.
ЯАЖ ЛИЦЕНЗ
АВАХ ВЭ?
Доорх 5 алхмыг дагаж лицензээ авна уу.
Маягт татах
Бизнесийн төрлөө сонгоод PDF маягтыг татаж авна
Маягт бөглөх
Бизнесийн мэдээллийг үнэн зөв бөглөнө
Нэхэмжлэл хүлээн авах
Манай баг хянаж, төлбөрийн нэхэмжлэл болон QPay QR илгээнэ
Лиценз хүлээн авах
Төлбөр баталгаажсаны дараа PDF лиценз имэйлээр ирнэ
БИЗНЕСИЙН ТӨРЛӨӨ
СОНГОНО УУ
Тухайн төрөлд харгалзах маягтыг татаж, бөглөөд имэйлээр илгээнэ үү.
Таны бизнесийн төрөл дээрх жагсаалтад байхгүй бол бидэнтэй холбоо барина уу.
ЛИЦЕНЗ АВАХАД
ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ ЮУ?
Манай баг таны асуултад хариулахад бэлэн байна. Бидэнтэй холбогдоно уу.